Монголын чуулгануудыг эв нэгдэлтэйгээр нэгтгэн, сайн мэдээг үр дүнтэй түгээж, нийгэмд Христийн хайр, найдварыг гэрчлэхэд оршино. Бид ганцаараа биш, хамтдаа илүү ихийг бүтээж, дараа үедээ бат бэх итгэлийн өвийг үлдээхийг зорьдог.
Бидний Зорилт
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Иохан 3:16“
Бид цорын ганц, мөнхөд оршигч, бүхнийг бүтээгч, хүн төрөлхтөнийг хайрлагч Бурханы тухай бүх газар бүх хүнд таниулна.
Түүний цорын ганц Хүү Есүс Христ загалмай дээр бүх хүний төлөө Өөрийгөө золиослосон хайрыг үг ба үйлсээрээ гэрчилнэ.
Есүс Эзэний амласан Туслагч Ариун Сүнсэнд нээлттэй байж, Түүний заавар тусламжаар ахан дүүсээ энэрэн үйлчилнэ.
Бид Монголын Христийн биеийн төлөөлөл гэдгээ ухамсарлан өөрийн нэр төр, үг үйлсээ эрхэмлэн аливаа хэрүүл маргаан, өр зээлийн асуудлаас манай цуглаан байгууллага зайлсхийнэ.
Монгол Чуулганы эв нэгдэл хамтын үйл ажиллагааг дэмжин, өөр өөрсдийн нөөц бололцоог дайчлан оролцохыг эрхэмлэнэ.
Их Эзэн Есүсийг дахин энэ дэлхийд иртэл Түүний хаанчлалын Сайн Мэдээг бүх Монгол туургатан, дэлхийн бүх үндэстэн ястан бүрт тунхаглах нь бидний үүрэг хэмээн үзэж үйлчилнэ.