ЗАРЛАЛ: "Ээлжит бага хурал 2025.10.09-10нд УБ-д Бүртгүүлэх

Бидний Уриа

Бид нэг ЭЗЭН, нэг ИТГЭЛ, нэг СҮНСНИЙ эв нэгдлийг эрхэмлэнэ.

Алсын ХарааТүүхБүтэцИх ХуралБага ХуралУдирдах ЗөвлөлГүйцэтгэх АлбаИтгэлийн Тунхаг

Итгэлийн Тунхаг

Монголын чуулгануудыг эв нэгдэлтэйгээр нэгтгэн, сайн мэдээг үр дүнтэй түгээж, нийгэмд Христийн хайр, найдварыг гэрчлэхэд оршино. Бид ганцаараа биш, хамтдаа илүү ихийг бүтээж, дараа үедээ бат бэх итгэлийн өвийг үлдээхийг зорьдог.

Би тэнгэр газрыг бүтээгч агуу хүчирхэг ертөнцийн Эзэн Эцэгт итгэдэг. Ариун Сүнсээр бүрэлдэж, онгон Мариас мэндэлсэн. Понти Пилат захирагчийн үед зовж явсан, цовдлогдон нас барж оршуулагдаад, гурав хоногийн дотор үхлээс дахин амь орсон, тэгээд тэнгэрт одож, агуу хүчирхэг Ертөнцийн Эзэн Эцгийнхээ баруун гарын хүндэт суудалд заларсан, дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх Түүний цорын ганц хүү бидний Их Эзэн Есүс Христэд би итгэдэг. Би Ариун Сүнсэнд итгэдэг. Би Ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл гэмд уучлах уучлал, дахин амилалт болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен.