ЗАРЛАЛ: "Ээлжит бага хурал 2025.10.09-10нд УБ-д Бүртгүүлэх

БИДНИЙ ТУХАЙ

Бидний Тухай

Алсын ХарааТүүхБүтэцИх ХуралБага ХуралУдирдах ЗөвлөлГүйцэтгэх АлбаИтгэлийн Тунхаг

ТҮҮХ

Эвслийн Түүх

Монголын Евангелийн Эвсэл (МЭЭ) нь 1992 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад ардчилсан тогтолцоо бий болсны дараа сүм чуулганууд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж нээгдсэнтэй холбоотой. Анхны үүсгэн байгуулагчид нь Монголд шинээр байгуулагдсан евангелийн чуулгануудын удирдагчид байв.

Байгуулагдсан цагаасаа хойш МЭЭ нь Монголын евангелийн хөдөлгөөний нэгдмэл дуу хоолой, зохицуулагч байгууллага болж ирсэн. Өнөөдөр 625 гаруй гишүүн чуулган, байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

625+

Гишүүн чуулган, байгууллага

40+

Хамтын ажиллагааны баг (ХАБ)

МЭЭ нь Монгол Улсын хэмжээнд евангелийн чуулгануудыг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг цорын ганц нэгдсэн байгууллага юм. Эвсэл нь олон улсын евангелийн холбоод, байгууллагуудтай хамтран ажилладаг.

Олон Улсын Хамтын Ажиллагаа

World Evangelical Alliance (WEA), Asia Evangelical Alliance (AEA) зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн.

Төрийн Байгууллагуудтай

Монгол Улсын Засгийн газар, яам, агентлагуудтай хамтран ажилладаг.

Иргэний Нийгэм

Төрийн бус байгууллагууд, олон нийтийн хөдөлгөөнүүдтэй хамтарч ажилладаг.

ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

Түүхэн Замнал

Эвсэл байгуулагдсан

Монголын Евангелийн Эвсэл анх байгуулагдаж, 12 чуулган нэгдсэн.