Үндэсний залбирлын хөдөлгөөнд тавтай морилно уу. Улс үндэстэн, Христийн нийт биеийн төлөө залбирах 365/24 хөдөлгөөн эхлээд нэг сарын хугацааг үдэж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн чуулганууд Даваа-Бямба гарагуудад 24 цагаар залбирч ирлээ.
7-р сарын 1-ээс эхлэн Монголын Залбирлын Хөдөлгөөний хоёр дахь шат эхлэх бөгөөд энэ залбиралд аймгууд, нийслэлийн дүүргүүд бүгдээрээ хамрагдах юм. Монголынхоо төлөө зуучлан залбирч байгаа таныг Бурхан ивээх болтугай!
Үндэстний төлөөх залбирал эхэллээ

03
May