Үеийг Ерөөгч Залуучуудаа,
Та бүхэнтэй МЭЭ-ийн дэргэдэх Өсвөр Залуучуудын Зөвлөлөөс мэндчилж байна.
Бага, залуу, ахмад гэлтгүй хүн бүр өөрийн үедээ Хаанчлалын Мэдээг дэлгэрүүлэх үүргийг Бурханаас авсан. Олон залуучууд Түүний Сүнсээр хөтлөгдөн, өөрийн үеийхэнээ Бурхантай эвлэрүүлсэн, Эзэний хайраар халамжилсан ариун их үйлсийн тухай гэрчлэлийг Ариун Бичээсээс бид уншсаар ирсэн. Самуел, Давид, Иеремиа, Даниел, Дебора, Мариа гэх итгэлийн олон баатрууд Бурхан Эзэнээ залуугаасаа хайрлан, хүндэтгэн дагдаг байсан бөгөөд уг сэтгэл нь Түүнд “тааламжит амьд, ариун тахил болгон өргөгдсөн” юм.
Бидний Эзэн Есүс энэ хорвоод амьдарч байх үед ч бусдын сайны төлөө Өөрийн амьдралаа зориулж, Бурхан Эцэгийн хүсэл юу болохыг цаг үргэлж танин биелүүлдэг байсан. Тэр ямагт ариун сэтгэлээр бялхам, бусдыг буруутгалгүй, харин энэрэн өршөөж, хүний зовлонг өөрийнх мэт ойлгож, тэднийг өрөвдөн, Бурхан Аавын хайраар хайрлан халамжилсан.
Ийм гоо сайхан болсон сэтгэл нь хоосон эсвэл түр хугацааных биш үүрдийнх гэдгийг Есүс Өөрийн үхэл ба амилалтаар батлан харуулсан. Яг ийм сэтгэлийг Есүс та бид нарт үлдээсэн бөгөөд Түүний сэтгэлээр энэ үеийхэндээ үйлчлэхийг уриалж байгаа.
Христ Их Эзэний залуучуудаа, Бурхан Өөрийн гоо сайханаар таныг үзэсгэлэнтэй болгосон. Түүний ийм сайхан хайр, халамжыг нь амсаагүй, мэдрээгүй олондоо ил хүргэхийг тэмүүлцгэе.
“Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг. Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгон.” Дуулал 149:4
Энэ үеийг Есүс уруу дагуулцгаая!