AWANA Үйлчлэлийн Тухай
Зорилго
2 Тимот 2:15 ” Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ.” –д үндэслэн хүүхэд багачуудад Эзэний Сайнмэдээг хүргэж, тэднийг дагалдуулахад нутгийн чуулганыг дэмжих
Зорилт
Нутгийн чуулганыг дэмжиж ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг Христ дээр авч ирэх, Сайнмэдээ, дагалдагч бэлтгэхэд чиглэн Клубийн журмаар 1.Тоглоомын цаг, 2. Хуваалцах цаг, 3. Багийн цаг гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулагддаг урт хугацаат хөтөлбөр юм.
Алсын Хараа
AWANA үйлчлэлийн Алсын хараа нь “Даян Дэлхийн хүүхэд, залуу үе Эзэн Есүс Христийг танин мэдэж, хайрлан үйлчлэхийн төлөө юм.”
Бүтэц
Дэлхийн 120 улсад AWANA үйлчлэл нь хүүхдийн нас, сэтгэхүй, улс үндэстний соёлоос хамаарч төрөл бүрийн хөтөлбөрийг ашиглан хэрэгжүүлдэг. Монгол улсын хувьд Үндэсний зохицуулагчийн удирдлага дор 12 үндэсний сургагч багш нарын бүрэлдэхүүнтэйгээр Монгол чуулганы Хүүхдийн үйлчлэлийн удирдагч, багш нарт AWANA Клуб эхлүүлэх албан ёсны сургалтуудыг чуулганы хүсэлтийн дагуу зохион байгуулж үйлчилж байна.
Товчхон танилцуулга
AWANA Христ итгэлт үйлчлэл нь Хүүхэд багачуудад сайнмэдээ хүргэх, тэднийг дагалдуулах урт хугацаат хөтөлбөрөөр нутгийн чуулганы дэргэд клуб журмаар байгуулагдаж Ирээдүйн Христчин удирдагчид, нийгэмдээ Эзэн дотор нөлөөлөхүйц бие хүмүүсийг босгон байгуулах зорилго бүхий олон улсын үйлчлэл бөгөөд 1950 оноос хойш эдүгээ дэлхийн 120 улсад Бурханд хайртай, Ирээдүй хойч үеийнхээ сүнслэг төлөвшилд санаа тавьдаг мянга мянган итгэлийн ахан дүүсийн нэгдсэн үйлчлэл юм.
Сургалтын хуваарь
Утас
Хүүхдийн үйлчлэлийн утас : 7783-2050