МЭЭ-ийн үйлчлэлийн 9 дэх алба – Залбирлын хөдөлгөөн
МЭЭ-ийн үйлчлэлийн 9 дэх алба болох Залбирлын хөдөлгөөнөөс 2012 оны туршид 365/24 Залбирлын хөдөлгөөн өрнүүлж, он дамжин үргэлжилж байна. Уг аянд Монгол дахь Христийн биеийн дийлэнх сүм чуулганууд идэвхтэй хамрагдсан бөгөөд цаашид ч улс орон ард түмнийхээ төлөө зуучлан зогсоход бэлэн байгаа юм.
МЭЭ-ийн Залбирлын хөдөлгөөнөөс Монгол дахь Христийн биед УРИАЛГА гаргасан бөгөөд бүрэн эхээр нь хүргэж байна.
Христийн Монгол чуулган жилийн 365 хоног, 24 цагийн тасралтгүй залбирлаар залбирааднэг жилболохгэжбайна.Өдгөө 120 гаруй сүм чуулган, Христитгэлт байгууллага, олон зуун мянган итгэгч “365/24” Монголын Залбирлын Хөдөлгөөнд оролцож залбирсаар ирлээ. Өнгөрсөн хугацаанд зориулалт болон золиос гарган итгэмжтэйгээр залбирсан бүхий л сүм чуулган болон Христитгэлт байгууллагуудад гүнээ талархаж байна.
Танд захиа хүргэх учир нь таныг болон таны үйлчилдэг сүм чуулган, байгууллага 2013 оны нэгдсэн залбирлын хувиарт албан ёсоор орохыг уриалахын тулд юм. 2013 оны залбирлын хувиарт орж буйгаа өөрийн дүүрэг, аймгийн зохицуулагчид болон Монголын Залбирлын Хөдөлгөөний дэд зохицуулагч Н. Батцэцэгт утсаар (88077715)хариугаа мэдэгдэнэ үү. Хариу мэдэгдэхдээ 2013 оны залбирлын хувиарын хавсралтаас аль өдрүүдийг танай сүм чуулган залбирахаар сонгон авсанаа тодорхой хэлнэ үү.
Монголын залбирлын хөдөлгөөн нь сайн дурын, итгэлийн үйлчлэл болохоор зориулалт, золиос, таны санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг үйлчлэл юм. Бид нийт сүм чуулганаас энэхүү үйлчлэлийг дэмжиж жилд нэг удаагийн сайн дурын дэмжлэг үзүүлэхийг мөн уриалж байна. Дэмжихийг хүссэн сүм чуулган, байгууллага, хувь хүн жилд 10,000 төгрөг (арван мянган төгрөг) болон түүнээс дээш хэмжээгээр дэмжинэ үү. Бид дэмжлэг үзүүлсэн бүхий л хүмүүс тжилийн эцэст санхүүгийн тайлангаа МЭЭ-гийн захидал харилцаагаар дамжуулан тайлагнах болно.
Дэмжихийг хүсэгч та дараах дансанд
Хас банк 5000512962
Хүлээн авагч Нэргүйн Батцэцэг
Гүйлгээний агуулга гэдэг дээр“365/24 МЗХ”гэж бичнэ үү.
Христийн Монгол Чуулган 2013 оны турш тасралтгүйгээр сүнсээр, залбирлаар сэргэг байж ялалт, ололт, амжилт, үр жимсээр дүүрэн дүүрэн байх болтугай! Бидний эв нэгдэл, залбирлын зөвшилцөлөөр Бурхан Аав алдарших болтугай!