Улс төр сонирхогч Христэд итгэгчдийн “Ирэх Цаг” клубээс Христийн Залуучуудын Холбоотой хамтран Монгол Улсын Их Хурал болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн төлөөх залбирлын цуглааныг ирэх Ням гарагт буюу 2012 оны 6-р сарын 17 ба 24-ны өдрийн 16 цагаас Үүрдийн Гэгээ Чуулганы байранд хийх тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Иймээс энэхүү залбирлын цуглааны тухай зарыг өөрийн чуулган, байгууллагууд дээрээ Ням гарагийн өглөө тарааж, чуулганыхаа итгэгчдийг идэвхтэй оролцохыг уриалж өгнө үү.

Бүгдээрээ шударга сонгууль, зөв сонголтын төлөө хамтдаа залбирцгаая. Эзэн Бурхан маань бидний Монголыг дүүрнээр ивээг!
“Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархлаа өргөхийг юуны өмнө чамд чухалчлан зөвлөж байна. Хаадын төлөө, дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрах болно. Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай.” – 1 Тимот 2: 1-3.