Товч мэдээлэл:

  • Нийт хүн ам: 90000
  • Сумдын тоо: 18
  • Цэцэрлэг хот 17.000

Христитгэлт байгууллага:

  • Дэлхийн Зөн ОУБ
  • Аадра /газар тариалан, малжуулах төсөл/
  • Хүүхдийн хөгжлийн төсөл
  • Нийгмийн үйлчлэл

Залбирлын сэдэв:

  • Буддын шашны идэвхжилт ихтэй,
  • итгэгчид удирдагчидтэй болох
  • сумууддаа сүм тарих
  • Сүмүүдийн нэгдмэл байдал.
  • Модны маш их гачигдалтай

Архангайн Чуулгануудын товч түүх

Монголд сайн мэдээ тунхаглагдан Их Эзэний хайр нигүүлсэл бялхаж байсан тэртээ 1992 оны хавар Архангайд Эзэний Ариун Сүнс бууж залуус хөгшид энэ үеийнхэний дотор Бурханы дуудлага ирсэн түүхтэй.
Архангай аймагт 1992 оны 04 сард анхны гэр чуулган үүсэн байгуулагджээ. Анхны цуглаан байгуулагдахад тэрхүү өвөл Цэрмаа гэгч 19 настай охин ихээхэн үүрэг гүйцэтгэж сайн мэдээ тунхаглаж Их Эзэнд хэрэглэгджээ.
Анхны үүсэн байгуулагдсан цуглаан нь “Мөнхийн амьдрал” нэртэй чуулган байсан ба одоогийн олонхи удирдагчид тэрхүү сүмд ирж, Есүс Эзэнд итгэн аврагдаж дараа нь үйлчлэлийн амьдралын гараагаа эхэлсэн байдаг.

  • 1992 онд “Мөнхийн амьдрал” чуулганы ахлагчаар Батзориг  / одоо Эрдэнэтээс ирж “Амьд Үг” чуулганд пастороор үйлчилж байгаа/ байсан байна.
  • 1993 оноос Батзориг пасторыг Эрдэнэт үрүү Эзэнд дуудагдан явснаас хойш чуулганыг тодорхой нэг хүн удирдан чиглүүлээгүй ба Эзэнээр дуудагдсан залуус багаар цуглан хамтдаа үйлчлэн Эзэнд хэрэглэгдэж байлаа. Тэдгээр хүмүүс бол Баяраа, Идэрсайхан, Адьяасүрэн, Алтайсүмбэр, Надмидцэдэн, Алтанхуяг, Олонбаяр, Өлзийбаатар, Нина, Даваажав, Алтанцэцэг, Тунгалаг нар байжээ.
  • 1993 оны намар УБ хотоос Рожер гэгч англи хүн гэр бүлээрээ ирснээр сүмийн зөвлөх, илгээлтийн эзэн болсон. Түүний дараа жил 1994 онд Маарх Жүүл нар ирснээр Архангайн анхны сүм миссионерүүдээр удирдагдах болсон билээ.
  • 1993 онд Ихтамир суманд аймгаас итгэгчид очин одоогийн Их тамир сумын “Мөнхийн Ус” чуулганы үрийг тарьж 1994 онд цуглаан байгуулагдсан.
  • 1994 онд Архангай аймгийн “Мөнхийн амьдрал” сүмээс Алтайсүмбэр, Мөнхгэрэл нарын залуу гэр бүл Эзэний дуудлагаар Жаргалант суманд илгээгдэн очиж сайн мэдээний ажлыг хийж байсан анхны гал цог, зүрх зоригтой итгэгчид билээ. Тэд ямар ч дэмжлэг туслалцаагүйгээр тийнхүү Эзэний төлөө өөрсдийгөө зориулан үйлчилж байсан түүхтэй.
  • 1997 онд Ц. Баяраа ахлагч /сүүлд пастор болсон/ “Назар” Чуулган байгуулж “Мөнхийн амьдрал” чуулганаас гарчээ.
  • 2003 оноос “Флом” байгууллагын илгээлтийн эзэд гэр сүмээр эхлэн чуулган үүсгэж улмаар “Хайрын мэдээ” чуулган байгуулагджээ.
  • 2003 онд Эрдэнэт хотоос Төмөрбаатар ахын гэр бүл Архангайн Тариат суманд итгэлээрээ алхам хийн илгээгдэн очиж “Ерөөлийн үндэс” чуулганыг тарьжээ.
  • 2005 онд “Назар” чуулганы зарим залуустай хамт Өлзийбаатар ахлагч “Агапэ” цуглааныг эхлүүлсэн.
  • 2005 онд УБ хотын “Өөрчлөлт Монгол”-оос Хангай суманд “Хангай Өөрчлөлт” цуглаан дэмжигдэн таригдав.
  • 2005 онд Өлзийт суманд “Назар” чуулганаас Батбилэг гэр бүлээрээ илгээгдэн “Мөнхийн амьдрал” цуглаан таригдсан.
  • 2005 онд “Назар” чуулганаас  Батзаяа гэр бүлийн хамт илгээгдэн Төвшрүүлэх суманд цуглаан таригдсан.
  • 2006 онд Цэцэрлэг суманд УБ хотын “Христ Монголын Төлөө” сургуулиас хүмүүс илгээгдэн “Хайрын зууч” цуглаан таригдсан.
  • 2007 онд аймгийн төвд “Тэнгэрийн амьдрал” цуглаан үүсэн байгуулагдсан.
  • 2007 онд Өндөр-Улаан суманд аймгийн “Хайрын мэдээ” чуулганы халамжлалаар “Итгэлийн зам” чуулган үүсэн байгуулагдсан.
  • 2008 онд УБ хотын “Христ Монголын төлөө” сургуулиас илгээгдсэн Энхбаатарын гэр бүл Эрдэнэмандал суманд “Тэнгэрийн дуу” чуулганыг тарьсан.
  • 2009 онд Архангайн ХАБ-с  УБ хотын “Залбирлын Өргөө” чуулгантай хамтран илгээлтийн эзэн Ганчимэг гэгч эр зоригтой бүсгүй илгээгдэн Чулуут сумын “Ерөөлийн Өргөө” чуулган таригдсан.
  • 2010 онд Архангайн ХАБ-с Цахир суманд Ганбаатар ахлагч Хангай сумаас илгээгдэн “Цахир” чуулган таригдсан.
  • 2010 онд Архангайн ХАБ-с Булган суманд Адьяамөнх илгээгдэн “Ерөөлийн суваг” чуулган тус тус таригдсан байна.

Архангайн ХАБ-н товч түүх:

Архангайн чуулганууд 2005 онд “Назар” чуулганы пастор байсан Баяраа пастортай хэлэлцэн, зөвшилцөж тэд хамтдаа Хамтын ажиллагааны эхлэл үндэс суурийг тавьжээ. Тэр үед ХАЗ буюу Хамтын Ажиллагааны Зөвлөл, АХЭ буюу Архангайн Христийн Эвсэл зэрэг нэрүүдийг өгч байжээ.
2008 онд Баяраа пастор УБ хот шилжин нүүхэд АХЭ-н үйлчлэл “Агапэ” чуулганы ахлагч Өлзийбаатарт түр иржээ.
2009 оны 06 сард пастор Ж.Олонбаяр Архангай аймаг уруу Хамтын Ажиллагаа хийж АХЭ-н тэргүүн болжээ. Улмаар эвсэл биш багаар үйлчлэх бүтцэд анхаарч АХЭ нь нэрээ өөрчлөн “Архангайн Хөгжил Хамтын Ажиллагаа” ТББ болж нөгөөтэйгүүр АХА буюу Архангайн ХАБ гэж нэршжээ.
Одоогоор Архангайн ХАБ-н тэргүүнээр пастор Ж. Олонбаяр, гүйцэтгэх захирлаар буюу нутгийн зохицуулагчаар нь аймгийн төвийн чуулгануудын удирдагч нар дотроосоо нэгнээ сонгон томилж үйлчилж байна. Архангайн чуулганууд ХАБ дээрээ төвлөрөн нэгдэж аливаа үйл ажиллагаа, бусад үйлчлэлүүдийг хийдэг. Одоогийн байдлаар аймгийн төвд 4 цуглаан, сумдад 12 цуглаан үйл ажиллагаа явуулж байна.

Архангайн чуулгануудыг одоогийн байдлаар хариуцан үйлчилж байгаа удирдагчид:

  1. “Назар” чуулган                                       пастор Баярмаа
  2. “Хайрын мэдээ” чуулган                     пастор Идэрсайхан
  3. “Агапэ” чуулган                                       ахлагч Өлзийбаатар
  4. “Тэнгэрийн амьдрал”                            пастор Дагвачамба
  5. Их тамир сум “Мөнхийн ус”              ахлагч Анхбаяр
  6. Чулуут сум “Ерөөлийн Өргөө”         ахлагч Уртнасан
  7. Булган сум “Ерөөлийн суваг”           ахлагч Адьяамөнх
  8. Өндөр Улаан сум “Итгэлийн зам”   ахлагч Самбууням
  9. Тариат сум “Ерөөлийн үндэс”           ахлагч Батбаяр
  10. Хангай сум “ Хангай Өөрчлөлт”      ахлагч Лхагвасүрэн
  11.  Цахир сум    “Цахир”                             ахлагч Ганбаатар
  12. Өлзийт сум “Мөнхийн амьдрал”     пастор Батбилэг
  13. Төвшрүүлэх сум “Төвшрүүлэх”       ахлагч Алтангэрэл
  14. Өгийнуур сум                                            ахлагч Эрдэнэбаяр
  15. Цэцэрлэг сум “Хайрын зууч”            итгэгч Оюун эрдэнэ
  16. Эрдэнэ мандал “Тэнгэрийн дуу”     итгэгчид