“МОНГОЛЫН ЭВАНГЕЛИЙН ЭВСЭЛ” ТББ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ЗАХИРАМЖ
2011 оны 11 сарын 03 өдөр Дугаар 01 Улаанбаатар хот
Журам батлах тухай
МЭЭ-н үйл ажиллагаанд гишүүн ба гишүүн бус байгууллага, сүм чуулган, түншлэгч хамтрагч нартай уялдан хамтран ажиллах шаардлагад үндэслэн захирамжлах нь:
- “Сургалт хамтран зохион байгуулах, дэмжих журам”-ыг УЗ-н түр хорооны гишүүдийн боловсруулсан журмыг сайшаан баталсугай.
- Сургалт дэмжих, хамтран зохион байгуулах ажил, харилцаа холбоог зохицуулах энэхүү журмыг дагаж мөрдөхөд холбогдох сүм чуулган, байгууллага, урсгал сүлжээнд журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг МЭЭ-н гүйцэтгэх захиралд үүрэг болгосугай.
СУРГАЛТ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ДЭМЖИХ
ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь “Монголын Эвангелийн Эвсэл” бусдад өөрийн онцлох тэмдэг, нэрийн баталгааг хэрэглүүлэхэд тавигдах шаардлага, хэрэглээг зохицуулахад оршино.
1.2 “Монголын Эвангелийн Эвсэл”-н гишүүн болоод гишүүн бус чуулган, байгууллагуудтай сургалт семинар, бусад үйл ажиллагаа хамтран зохион байгуулахад энэхүү журам нэгэн адил үйлчилнэ.
1.3 Журмын үндсэн зорилт нь түншлэгч, хамтран ажиллагч талуудын аль алинд нь элдэв хүндрэл, ойлгомжгүй байдал, дутмаг харилцаа үүсэхээс сэргийлэх, хөнгөн шуурхай үйл ажиллагаа, тодорхой байдал, чанартай гүйцэтгэлийг цаг тухайд нь ханган шийдвэрлэхэд чиглэгдэнэ.
Хоёр. “Монголын Эвангелийн Эвсэл”-ийн
нэр хүнд, лого /эмблем/.
“Монголын Эвангелийн Эвсэл”-ийн нэр хүнд, логог хэрэглэн хамтрах санал тавигчдад, МЭЭ-тэй уялдан ажиллах хүрээнд тавигдах шаардлага, утга агуулгад тайлбар өгөх, авах явц заавал танилцуулагдсан байна.
Гурав. “Монголын Эвангелийн Эвсэл”-ийн
Сургалт дэмжих журам
3.1 “МЭЭ”-ийн гишүүн ба гишүүн бус байгууллага, чуулган нь өөрсдийн зүгээс зохион байгуулж буй зорилтод сургалт, семинарыг ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, чуулгануудад зарлан мэдэгдэх, түгээхэд “МЭЭ”-ийн зүгээс дэмжиж ажиллах бөгөөд дараах журмыг мөрдлөг болгоно.
3.2 Аливаа үйл ажиллагаагаар хамтрах, сургалт семинар зохион байгуулах бол тухайн байгууллага, чуулган нь Эвангелийн чиглэлийг баримталсан зөв үзэл, итгэл үнэмшилтэй байх.
3.3 “МЭЭ”-нь дэмжигч байгууллагын байр сууриас нийт гишүүдэд мэдээ мэдээлэл хүргэх болно.
3.4 Дэмжүүлэгчид нь “МЭЭ”-ийн логог тухай сургалттай холбоотой хэвлэн нийтлүүлэх бүх постер, тараах хуудас, сургалтын материалд “МЭЭ”-г дэмжигч байгууллага хэмээн мэдэгдэх
3.5 “МЭЭ”-ээр дэмжүүлж буй байгууллага, чуулганууд нь “МЭЭ”-н нэр хүнд, логог ашигласан тохиолдолд төлөх төлбөр:
3.5.1 “МЭЭ”-ийн гишүүн дотоодын байгууллага, чуулганууд 200.000₮
3.5.2 “МЭЭ”-ийн гишүүн бус дотоодын байгууллага,чуулганууд 250.000₮
3.5.3 Гадаадын байгууллага, чуулганууд 400$
Энэхүү үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой бусад зүйлсийг гэрээгээр зохицуулж болно.
Дөрөв. “Монголын Эвангелийн Эвсэл”-ийн
Сургалт хамтран зохион байгуулах журам
4.1 “МЭЭ”-тэй аливаа сургалт, семинар, үйл ажиллагаа зохион байгуулахаар хамтран ажиллахад дараах журмыг мөрдлөг болгоно.
4.2 Эвангелийн чиглэлийн бүх үйл ажиллагаанд “МЭЭ” хамтран ажиллах бөгөөд сургалт, үйл ажиллагаатай холбоотой бүхий л зүйлийг “МЭЭ”-ийн гүйцэтгэх албаар дамжуулан хийнэ.
4.3 Тухайн сургалт аливаа үйл ажиллагааны бүхий л мэдээ, мэдээллийг гишүүн ба гишүүн бус байгууллага, чуулганд хүргэх болно.
4.4 Холбогдох бүртгэл хийх, сургалтын төлбөр, хураамж хураах, үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой зүйлсийг хариуцана.
4.5 “МЭЭ”-тэй хамтран сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж буй байгууллага, чуулганууд нь “МЭЭ”-ийн нэр хүнд, логог ашигласан тохиолдолд төлөх төлбөр:
4.5.1 Үйл ажиллагааны нийт зардлын 10% -ийг захиргааны зардалд урьдчилан төлнө.
4.5.2 Хэрэв зохион байгуулахаар санаачлага гаргасан тал хүсэлт гаргавал сургалтын төлбөр, бүртгэлийн хураамжийг “МЭЭ”-д төлөх захиргааны зардлын 10 хувьд орлуулан тохирч болно.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой бусад зүйлсийг гэрээгээр зохицуулна.
Тав. Хэрэгжүүлэх
5.1 Энэхүү журмыг “МЭЭ”-ийн гүйцэтгэх алба сургалт зохион байгуулахтай холбоотой гишүүн ба гишүүн бус байгууллага, чуулгантай хамтран ажиллахдаа /2011 оны 11 дүгээр сар 10-ний өдөр/ -өөс эхлэн мөрдлөг болгон ажиллана.