Сайн байцгаана уу? Пастор, Ахлагч чуулганы Удирдагч нарыг уриалах нь
Монгол Чуулганы 2 дахь удаагийн судалгааны ажил эхлэж байна. Энэхүү судалгааны ажлыг МЭЭ, МЧҮЗ болон МПАХ-ын хамтын ажиллагааны хүрээнд МЭЭ-ийн Судалгааны албанаас хариуцан хийж байгаа юм. Энэ удаагийн тоо нь болон чанарын судалгаа нь 20/10-ын зорилтыг дүгнэж, Монгол чуулганыг хөгжүүлэх цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор Чуулган тарилт болон Дагалдагч бэлтгэхэд түлхүү чиглэгдэн хийгдэж байгаа тул чуулган бүр идэвхитэй, хариуцлагатай оролцож өгнө үү!
МЭЭ-ийн судалгааны албаны тэргүүн Д.Болортуяа
Утас: 7015-2040, 9935-6818, Имэйл хаяг: [email protected]
Жич: Судалгааны асуулга МЭЭ-ийн оффис дээр байгаа тул цаг заваа гарган ирээд бөглөж өгнө үү !, мөн Болортуяа судалгааны ажилчинтай холбогдоод судалгааны асуулга авч болно. Монгол Чуулганы 2 дахь удаагийн судалгаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
