МЭЭ-ийн Уриа:

Бид нэг ЭЗЭН, нэг ИТГЭЛ, нэг СҮНСНИЙ эв нэгдлийг эрхэмлэнэ.

МЭЭ-ийн Зорилго:

  • Монгол чуулганы эв нэгдэл, хамтын ажиллагааг хангах
  • Монгол чуулганыг гаж буруу урсгалаас хамгаалах
  • Монгол чуулганыг Төр засагт төлөөлөх

Алсын Хараа

Монгол чуулган бид даяар Монголыг Христийн дагалдагч болгож, бүх үндэстэнд Түүний хаанчлалын Сайн мэдээг тунхаглана.

Зорилт

Монгол чуулганы Эв нэгдэл  хамтын ажиллагааны дотор Христийн дагалдагч болгоход өөрсдийн үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

Товч Танилцуулга:

Монголын Эвангелийн Эвсэл нь анх 1997 оны сүүлчээр 10 гаруй чуулганы гишүүнчлэлтэйгээр үүсэн байгуулагдаж байсан бол өнөөдөр Христийн Монгол Чуулганы 80 гаруй хувийг, Христитгэлийн 50 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэж, өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

МЭЭ нь улсын бүртгэлд 1999 онд албан ёсоор бүртгэгдсэн, Христийн Монгол Чуулганыг нийгэмд төлөөлдөг хууль ёсны  ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Манай байгууллага нь Дэлхийн Эвангелийн Эвсэл, Азийн Эвангелийн Эвсэлийн гишүүнээр тус тус элсэн хамтын ажиллагаатай ажилладаг.