МЭЭ-н вэбсайт дээр байршуулах зар сурталчилгаа, түүний үнэ, хугацаа тогтоох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь “Монголын Эвангелийн Эвсэл” өөрийн вэб сайт дээрээ бусад байгууллага, чуулганууд, хувь хүний зар сурталчилгааг тавихад оршино.
1.2 “Монголын Эвангелийн Эвсэл”-н гишүүн болоод гишүүн бус чуулган, байгууллагуудтай зар тавихад энэхүү журам ялгаатай үйлчилнэ.
1.3 Журмын үндсэн зорилт нь түншлэгч, хамтран ажиллагч талуудын аль алинд нь элдэв хүндрэл, ойлгомжгүй байдал, дутмаг харилцаа үүсэхээс сэргийлэх, хөнгөн шуурхай үйл ажиллагаа, тодорхой байдал, чанартай гүйцэтгэлийг цаг тухайд нь ханган шийдвэрлэхэд чиглэгдэнэ.
1.4 Зар өгөхөөр бол “МЭЭ”-ийн мэдээллийн ажилтнаар хянуулах бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд вэбсайт дээр тавигдана. Энэ нь гаж урсгал, түүнтэй холбоотой сургалт, семинарын зар, нийгмийн элдэв гаж үзэгдэлд уриалан дуудсан, зарлан түгээхээс сэргийлсэн байхад чиглэгдэх болно.
Хоёр. “Монголын Эвангелийн Эвсэл”-ийн вэбсайт дээр байршуулах зар сурталчилгаа, түүний үнэ, хугацаа
1. МЭЭ-ийн вэбсайт дээр тавих баннеран хэлбэрийн зарын үнэ, хугацаа
1.1 Хэрэв МЭЭ-ийн гишүүн бус чуулган, байгууллага зурган зар буюу баннер тавихаар бол нэг долоо хоногийн 50,000 төгрөг төлнө.
1.2 Хэрэв МЭЭ-ийн гишүүн бөгөөд сүүлийн 3 жилийн хураамжаа төлсөн чуулган, байгууллага зурган зар буюу баннер тавихаар бол 50%-ийн хөнгөлөлт эдлэх буюу нэг долоо хоногийн 25,000 төгрөг төлнө.
1.3 Хэрэв МЭЭ-ийн гишүүн бөгөөд сүүлийн 3 жилийн хураамжаа төлөөгүй чуулган, байгууллага зурган зар буюу баннер тавихаар бол нэг долоо хоногийн 50,000 төгрөг төлнө.
1.4 Төлбөрийг төлсний дараа вэбсайт дээр зарлал тавигдана. Төлбөрийг бэлэн болон дансаар шилжүүлэх хэлбэрээр хийнэ.1.5 Хувь итгэгч хүн зурган зар буюу ваннер тавихаар бол долоо хоногийн 15,000 төгрөг төлнө
- МЭЭ-ийн вэбсайт дээр тавих текстэн хэлбэрийн зарын үнэ, хугацаа
2.1 Хэрэв МЭЭ-ийн гишүүн бус чуулган, байгууллага текстэн зар тавихаар бол нэг долоо хоногийн 30,000 төгрөг төлнө.
2.2 Хэрэв МЭЭ-ийн гишүүн бөгөөд сүүлийн 3 жилийн хураамжаа төлсөн чуулган, байгууллага текстэн зар тавихаар бол 50%-ийн хөнгөлөлт эдлэх буюу нэг долоо хоногийн 1.000 15,000 төгрөг төлнө.
2.3 Хэрэв МЭЭ-ийн гишүүн бөгөөд сүүлийн 3 жилийн хураамжаа төлөөгүй чуулган, байгууллага текстэн зар тавихаар нэг долоо хоногийн 30,000 төгрөг төлнө.
2.4 Хувь итгэгч хүн текстэн зарлал тавихаар бол долоо хоногийн 10,000 төгрөг төлнө.
Гурав. Хэрэгжүүлэх
3.1 Энэхүү журмыг “МЭЭ”-ийн гүйцэтгэх алба мэдээлэл харилцаа зохицуулахтай холбоотой болон бусад үед гишүүн ба гишүүн бус байгууллага, чуулгантай хамтран ажиллахдаа /2012 оны 05 дугаар сар 10-ний өдөр/ -өөс эхлэн мөрдлөг болгон ажиллана.
Хамаарах ангилал: Захирамж тогтоол
Хавсралт: Websited зар тавих үнэ ханш
№ | Хугацаа | Гишүүн чуулган болон байгууллага /Сүүлийн 3 жил тасралтгүй гишүүний хураамжаа төлсөн чуулган 50%-ийн хөнгөлөлттэй./ | Гишүүн бус байгууллага болон чуулган | Хувь хүн |
---|---|---|---|---|
ВАННЕР | ||||
1. | 1 сар | 100.000 | 150.000 | 50.000 |
2. | 14 хоног | 50.000 | 100.000 | 30.000 |
3. | 7 хоног | 25.000 | 50.000 | 15.000 |
ТЕКСТ | ||||
1. | 1 сар | 50.000 | 100.000 | 25.000 |
2. | 14 хоног | 25.000 | 60.000 | 15.000 |
3. | 7 хоног | 15.000 | 30.000 | 10.000 |
Жич: 1. Вэйбсайт дээр тавигдсан зарлал болон мэдээлэл нь бусад групп-д үнэ төлбөргүй байршуулагдана.
2. Сүүлийн 3 жил хураамж төлөөгүй чуулган, байгууллага нь гишүүн бустай адилхан ханшаар явна.