Монголын Эвангелийн Эвсэлийн гишүүн цуглаан, байгууллагуудын эрхэмлэх зүйлс:

(Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.)

  • Бид цорын ганц, мөнхөд оршигч, бүхнийг бүтээгч, хүн төрөлхтөнийг хайрлагч Бурханы тухай бүх газар бүх хүнд таниулна.
  • Түүний цорын ганц Хүү Есүс Христ загалмай дээр бүх хүний төлөө Өөрийгөө золиослосон хайрыг үг ба үйлсээрээ гэрчилнэ.
  • Есүс Эзэний амласан Туслагч Ариун Сүнсэнд нээлттэй байж, Түүний заавар тусламжаар ахан дүүсээ энэрэн үйлчилнэ.
  • Бид Монголын Христийн биеийн төлөөлөл гэдгээ ухамсарлан өөрийн нэр төр, үг үйлсээ эрхэмлэн аливаа хэрүүл маргаан, өр зээлийн асуудлаас манай цуглаан байгууллага зайлсхийнэ.
  • Монгол Чуулганы Үндэсний Их Хуралдайгаас баталсан алсын хараа, зорилт 20/10, орон нутагт төвт хамтын ажиллагаа болон бүс дүүргийн хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
  • Монгол Чуулганы эв нэгдэл хамтын үйл ажиллагааг дэмжин, өөр өөрсдийн нөөц бололцоог дайчлан оролцохыг эрхэмлэнэ.
  • Их Эзэн Есүсийг дахин энэ дэлхийд иртэл Түүний хаанчлалын Сайн Мэдээг бүх Монгол туургатан, дэлхийн бүх үндэстэн ястан бүрт тунхаглах нь бидний үүрэг хэмээн үзэж үйлчилнэ.