Байгууллагын Бүтэц Зохион Байгуулалт
МЭЭ нь гишүүнчлэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээд эрх мэдэл нь Бүх гишүүдийн хуралд (БГХ) хадгалагддаг. БГХ нь аймаг, дүүрэг бүрээс сонгогдсон хоёр, нийт 60 гишүүнээс бүрдэнэ. БГХ-аас Удирдах Зөвлөлийн 15 гишүүнийг 2-4 жилийн хугацаатай томилно.
МЭЭ-ийн тогтвортой үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх зорилгоор 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх зөвлөлтэй.
МЭЭ-ийн гүйцэтгэх албанд : Гүйцэтгэх захирал, Нарийн бичиг, санхүүгийн ажилтан тус тус ажиллаж байна.