Алсын Хараа
Монгол чуулган бид даяар Монголыг Христийн дагалдагч болгож, бүх үндэстэнд Түүний хаанчлалын Сайн мэдээг тунхаглана.
Зорилт
Монгол чуулганы Эв нэгдэл хамтын ажиллагааны дотор Христийн дагалдагч болгоход өөрсдийн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.
Товч Танилцуулга:
Монголын Эвангелийн Эвсэл нь анх 1997 оны сүүлчээр 10 гаруй чуулганы гишүүнчлэлтэйгээр үүсэн байгуулагдаж байсан бол өнөөдөр Христийн Монгол Чуулганы 80 гаруй хувийг, Христитгэлийн 50 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэж, өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
МЭЭ нь улсын бүртгэлд 1999 онд албан ёсоор бүртгэгдсэн, Христийн Монгол Чуулганыг нийгэмд төлөөлдөг хууль ёсны эрхтэй ашгийн биш төрийн бус байгууллага юм.
Манай байгууллага нь Дэлхийн Эвангелийн Эвсэл, Азийн Эвангелийн Эвсэлийн гишүүнээр тус тус элссэн бөгөөд нягт хамтран ажилладаг.
МЭЭ-ийн Бүтэц Тогтолцоо:

Үйл Ажиллагааны Чиглэл
Үндсэн чиглэл:
- Монгол дахь Христийн биеийг нийгэмд төлөөлөх, нэгдсэн дуу хоолойг илэрхийлэх
- Монгол Чуулгануудын Хамтын Ажиллагааг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах
- Христийн биеийг гаж урсгалаас хамгаалах
- НИТХ-тай харилцан хамтран ажиллах
МЭЭ-ийн албадууд:
- Магтаалийн Үйлчлэлийн Алба
- Нийгмийн Үйлчлэлийн Алба
- Хууль, эрхзүйн Үйлчлэлийн Алба
- ЭмэгтэйчүүдийнҮйлчлэлийн Алба
- ХүүхдийнҮйлчлэлийн алба
- Өсвөр Залуучуудын Үйлчлэлийн Алба
- Теологийн Үйлчлэлийн Алба
- Илгээлтийн Үйлчлэлийн Алба
- Залбирлын Үйлчлэлийн Алба
- Судалгааны Үйлчлэлийн Алба
- Ахмадын Үйлчлэлийн Алба
Монголын Эвангелийн Эвсэлийн Гишүүнчлэл:
Манай байгууллагад Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй Христийн сүм чуулган, гадаад, дотоодын байгууллагууд гишүүнээр элсэн хамрагддаг.
МЭЭ нь гишүүддээ мэдээлэл түгээх, аливаа үйл ажиллагааг зохион явуулахдаа хөнгөлөлт эдлүүлэх, нууцлалын чандлалтай мэдээллийг баримт бичгийн хүсэлтээр өгөх, гишүүний бусад давуу эрхүүдийг олгоно. Одоогийн байдлаар нийт 620 гаруй гишүүн байгууллагатай.
Гишүүнээр Элсэх Журам
Бүрдүүлэх Материал
- Гишүүнээр элсэх тухай чуулган, байгууллагын өргөдөл
- Өөрсдийн итгэлийн тунхагийг нэг хувь хавсаргах
- Харъяа байгаа бүс, дүүргийн зохицуулагчийн тодорхойлолт (Ажлын албанаас маягт авч бөглүүлнэ)
- Анкет бөглөх (Ажлын албанаас авна)
Үйл Явц
- Та материалаа бүрдүүлж өгөхдөө материал хүлээлгэн өгсөнийг батлах баримтанд гарын үсэг зурах ёстой.
- Таны материалын бүрдлийг нарийн бичиг шалгах ба дутуу байвал танд юу юу бүрдүүлэх талаар зөвлөгөө өгнө.
- Таны хүлээлгэн өгсөн материалыг ажлын алба хүлээн аваад Ажлын албаны дотоод журмын дагуу Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлнэ.
- Удирдах Зөвлөл чуулган, байгууллагын тухай авч хэлэлцээд гишүүнээр элсүүлэх тухай шийдвэрийг гаргана.
- Ажлын алба танай чуулган, байгууллагыг гишүүнээр хүлээн авсан, эс авсан талаар танд мэдэгдэнэ.
- Гишүүнээр элссэн чуулган, байгууллага ажлын албанд биеэр хүрэлцэн ирж гишүүний батламж гэрчилгээг гардан авах ба тухайн жилээс гишүүний хураамжийг тогтсон журмын дагуу төлнө.